Монгол хэл суръяХүндэтэ үхибүүд! 73-дахи урилдаанда шэнэ үгэнүүдтэй танилсан сээжээр хэлэхэ аргатай болохо, текстын уран уншалга, удхыень хөөрэхэ, шүлэгүүдые сээжээр, үгүүлбэри дээрэнь һайнаар хүдэлхэ гэһэн даабаринууд үгтэнэ.
Хүүхдүүд ээ! 73 дахь уралдаандаа шинэ үг сурч цээжээр хэлэх, уран уншлага, өгүүллэгийн утгын ярих шүлгүүдийг цээжээр унших зэрэг даалгаврууд байна.
1. Үгэнүүдтэй танилсан сээжээр
хэлэхэ.
Шинэ үгнүүдийг цээжээр хэлэх
Цэвэр – чистый
Хүүхэд – дети
Охин – дочь
Байр – квартира
Очих – пойти, поехать
Төв – центр
Том – большой
Сайхан – красивый, прекрасный
Орших – находиться
Ажилчин – рабочий
Дугуйлан(г) – кружок
Суралцах – обучаться
Албан хаагч – служащий
Дунд – средний
Бага – мало, малый, маленький
Тэшүүр – коньки
Гулгах – кататься, скользить
Цэцэрлэг – сад
Тоглох – играть
Бүтэн сайн өдөр – воскресенье
Үзэх – видеть, смотреть
Зугаацах – гулять
Нас(ан) – возраст
Аль вэ? – где? Который?
Яасан сайхан юм бэ? – Какой прекрасный, какой замечательный
Аж амьдрал – жизнь
Үүр цайх – рассветать
Мандах – всходить
Явганаар – пешком
Хувцас (ан) – одежда
Өлгүүр – вешалка
Өлгөх – вешать
Арчих – вытирать
Болохгүй – нельзя
Чангаар – громко
Цаг уур – погода
Товч – краткий
Босох – вставать
Нүүр гараа угаах – умываться
Өглөөний хоол – завтрак
Идэх – кушать, есть
Өдөр ирэх тутам – изо дня в день
Зугаалах – гулять
Сураг – вести, слух
Шургуу тууштай – упорно
Цэлмэг – ясный , ясно
Ноднин жилд – в прошлом году
2. Текст уран гоеор уншаха, удхыень тобшоор монголоор хөөрэжэ шадаха.
Өгүүлэгийг уран гоё уншиж утгын монголоор товчхон ярих.
Хоёр найз
Хоёр найз сургуулийнхаа цайны газарт цай ууж байлаа.
Болдхүү найз Бөмбөрөөс «Чи сая дууны хичээл дээр яагаад дуулаагүй юм бэ?» гэж асуулаа.
Бөмбөр «ичээд» гээд толгойгоо маажив.
Болдхүү «Юунаас ичсэн юм бэ» гэхэд Бөмбөр «Өнөөдөр юу болсон гээч. Өглөө хувцасны өлгүүрт биеийн тамирын хувцсаа мартчихаад гүйж явлаа. Тэгтэл нэг эгчтэй мөргөлдөөд би «Уучлаарай» ч гэж хэлж чадалгүй гүйчихсэн. Тэр эгч сая хичээл заасан дуу хөгжмийн багш байжээ.
Багш миний дэргэд ирээл «Сайн байна уу? Хоёулаа өглөө тааралдсан байх аа» гээд инээсэн. Би үнэхээр ичсэн. Тэгээд дуулж чадаагүй» гэв.
3
. Эндэ үгтэһэн монгол хэлэн дээрэ бэшэгдэһэн шүлэгүүдые сээжэлдэгты. Энэ урилдаан биледэй гуримаар үнгэрхэ. Шүлэгэй үгэнүүдээр толи тааруулан бэлдэгты, монгол үгэнүүдэй бэшэлгэ, удха хадуугты. Энэ даабариһаа хэды монгол үгэнүүдые мэдэхэ болоһыетнай шүүгшэд шалгаха. Монгол үгэнүүдэй үгүүлбэри дээрэ хүдэлэгты. Шүлэг бэшэһэн ирагуу найрагша, шүлэгэйнь удха тухай монголоор хөөрэгты.
Энэ Монгол хэлэн дээр бичигдсэн шүлэгүүдийг цээжил шүлгийг билет сугалах зарчимаар суглана шүлгийн үгээр толь бичих, Монгол үгнүүдийг бичих, утгыг тайлбарлах энэ даалгавар хэдэн Монгол үг мэдэж байгааг шүүгчид шалгах Монгол үг өгүүлбэр дээр сайн ажилах шүлэг бичсэн яруу найрагч болон шүлгийн тухай монголоор ярих.
Чойжилын Чимит 1927 онд төрсөн. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч, орчуулагч. Бүтээлүүд: «Би монгол хүн» (1959), «Хавар намар» (роман, 1962), «Сэтгэлийн дуудлагаар» (Жүжгүүд, 1966).
«Би монгол хүн» шүлгийн хэсгээс
Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би.
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог.
Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд,
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь
Үнсээд ч байгаа юм шиг,
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж,
Хосгүй баярын нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг.
Дашдоржийн Нацагдорж (1906-1937). Яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолч, нийтлэлч. Орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэгч
. Бүтээлүүд: «Ушаандар», «Учиртай гурван толгой», «Миний нутаг».
«Миний нутаг» шүлгийн хэсгээс
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд.
Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон.
«Монгол-орос толи», «Орос-монгол толь», «Буряад-ород толи», нютаг үгэнүүдэй толи хэрэгтэй болохо, buryadxelen.com.